bat-orgil turbold jiguurtnees deeguur şarkı sözleri

Дэлхий газрын шорооноос хөндийрч Тавтиргүй нэг хүн ганцаараа нисэж сурч ээ Жигүүртнээс дээгүүр дүүлж байхыг нь хүмүүс Зэвүүцэж доороос нь хардаг байж ээ Зөвхөн шувууд л нисэх учиртай Зүгээр л газраар чи явах тавилантай Чацуу болох гэлээ гээд бурхан хилэгнэж Чамайг бидний гараар гэсгээнэ гэж ээ Үнэхээр ч тийм юм уу гээд үгэнд нь ороод Үл үзэгдэх жигүүрээ тэр тушсан юм гэнэ лээ Үзүүргүй их тэнгэрээ ширтсээр ганцаархнаа Бүдчин явах нь мөдхөн үзэгдэх болжээ Даан ч удалгүй тэсмээргүй бачимдаад Доор үлдэх хүмүүст тэр нэгийг орилсоор Дээр нисэх шувуудыг зорьж дэвсэн боловч Тас харвуулаад газарт хөсөр унаж ээ Зөвхөн шувууд л нисэх учиртай Зүгээр газраар явсан бол хаанаас ингэх вэ гээд Гэгээн дурсгалд нь зориулж цөмөөрөө Гэрэлт хөшөө босгож амарсан юм гэнэ лээ
Sanatçı: Bat-Orgil Turbold
Türü: Belirtilmemiş
Ajans/Yapımcı: Belirtilmemiş
Şarkı Süresi: 3:39
Toplam: kayıtlı şarkı sözü
Bat-Orgil Turbold hakkında bilgi girilmemiş.

Fotoğrafı