bat-orgil turbold khalkhyn gol şarkı sözleri
Намрын салхинд тугаа намируулж
Нар мандах зүгт бид мордсон юм
Монголоо өмгөөлсөн тэр дайнаас би
Хоосон ханцуйтай эргэж ирсэн
Довтолж ирсэн дайсны омгийг
Дорнын их талд бид дарсан юм
Далайж ирсэн дайсны зүрхээр
Дархан хилээ бид тахисан юм
Дөрөөний сэнжээ сэтэртэл нь жийж
Давшилтанд дахиад л бид ордог юм
Үгүй болсон гараар сэлмээ ахин атгаад
Үүр шөнийн заагаар би сэрдэг юм
Эх орон, Чойбалсан хоёрынхоо төлөө
Хүний ч, өөрийн ч цусыг бид хайрлаагүй ээ
Энхийн хүмүүс энэ бүхнийг мартахаар
Хуучин шарх минь өвдөх шиг болдог юм

