bat-orgil turbold minii zurkh şarkı sözleri

Нүдний минь гүн рүү чи сайн хар даа Нэг л таньдаг төрх үзэгдэхгүй байна уу Зүүд шиг бүдэгхэн, мартагдсан дүрсүүд Хэт дотны болохоор сая гэнэт чи цочив уу Цаг үеийн тэнгисийг гаталж чамайгаа хайсаар Төрсөн олон төрөлдөө төөрсөөр би ирсэн Элс болж урссан зуунуудын тоосыг дал мөрнөөсөө гөвсөөр Эргээд чамдаа би ирснийг сая гэнэт чи танив уу Дуут бороонд гүйцэгдээд анх чамайгаа үнсэхэд Дэлбээ дулаан уруулаас чинь хур үнэртэж билээ Уйлан байж чи намайгаа эцсийн удаа үнсэхэд Уруулаас чинь нулимс амтагдаж билээ Хонгор чамайгаа би зүүдэндээ олох болгондоо Хоолой минь зангираад сэрдэг байж билээ Тоогүй олон шөнийн нэгнээр зүрх минь цээжнээсээ Хойноос чинь шувуу болж нисэн одож билээ Энэ бол шуурах далай шуугин халиагүй ээ Энэ бол шархтсан шувуу шөнө хайлаагүй ээ Энэ бол миний зүрх чамруу тэмүүлсээр Эрлийн эцэст дахин учирлаа
Sanatçı: Bat-Orgil Turbold
Türü: Belirtilmemiş
Ajans/Yapımcı: Belirtilmemiş
Şarkı Süresi: 4:10
Toplam: kayıtlı şarkı sözü
Bat-Orgil Turbold hakkında bilgi girilmemiş.

Fotoğrafı