bat-orgil turbold zaya şarkı sözleri

Өргөн замын хажууд хаяатай Өргөө цагаан гэр байсан аж ээ Өмч эд юугаан тоолж үзээгүй Чинээлэг айл байсан юм гэнэ лээ Алтан аягаар ундаагаа уудаг ч Аз жаргал тэнд ирээгүй аж ээ Үлшгүй тэнгэрээс заяа хайрлахыг Үргэлж тэд залбирч байсанжээ Улаан тэнгэрт үүлс шуранхайлж Уулсын цаагуур нар жаргах үеэр Үүднийх нь хажууд хаанаас ч юм бэ дээ Үгээгүй нэг хүн ирсэнжээ Тосож юм гуйсан алганд нь тэд нар Тоостой чулуу атгуулж тоглож ээ Тоосон шинжгүй өгснийг нь өвөрлөөд Тэр хүн замаараа цааш явж ээ Нууцхан инээж түүнийг шоглохдоо Нэг л юмыг тэд нар мэдсэнгүй ээ Борхон дээлтэй заяа нь хүрч ирээд Босгонд нь юм гуйж л сууж дээ Туршиж байж дээ
Sanatçı: Bat-Orgil Turbold
Türü: Belirtilmemiş
Ajans/Yapımcı: Belirtilmemiş
Şarkı Süresi: 4:10
Toplam: kayıtlı şarkı sözü
Bat-Orgil Turbold hakkında bilgi girilmemiş.

Fotoğrafı