batmunkh tsenher hangain nutag şarkı sözleri

Уул үүл нь нийлэн харагдах Умрын цэнхэр хангай минь ээ хө Унтах нойронд үзэгдээд байдаг Усыг уусан нутаг минь ээ хө Хангайн наран хан аав минь Сүргээ хариулсан нутаг аа хө Халхын саран гоо ээж минь Сүүгээ өргөсөн нутаг аа хө Мөрөн гол нь шуугин урссан Мөнхийн цэнхэр хангай минь ээ хө Мөрөө гарган тоглож өссөн Мөрөөдөл болсон нутаг минь ээ хө Хангайн наран хан аав минь Сүргээ хариулсан нутаг аа хө Халхын саран гоо ээж минь Сүүгээ өргөсөн нутаг аа хө Хадлан тариа нь халиуран найгасан Ханагар баян хангай минь ээ хө Хаа ч явсан сэтгэлд хоногшоод Хайрыг булаасан нутаг минь ээ хө Хангайн наран хан аав минь Сүргээ хариулсан нутаг аа хө Халхын саран гоо ээж минь Сүүгээ өргөсөн нутаг аа хө Хангайн наран хан аав минь Сүргээ хариулсан нутаг аа хө Халхын саран гоо ээж минь Сүүгээ өргөсөн нутаг аа хө Халхын саран гоо ээж минь Сүүгээ өргөсөн нутаг аа хө
Sanatçı: Batmunkh
Türü: Belirtilmemiş
Ajans/Yapımcı: Belirtilmemiş
Şarkı Süresi: 3:33
Toplam: kayıtlı şarkı sözü
Batmunkh hakkında bilgi girilmemiş.

Fotoğrafı