batmunkh unen amidraarai şarkı sözleri
Сайхан үгэнд хармын сэтгэлгүй
Өглөгч яваарай бурхан баясна
Санаа бодолдоо харамсах сэвгүй
Ариун яваарай ээж нь баярлана аа
Нуух зовлонгүй үнэн амьдраарай
Нутгийн уулс нь хүүгээ түшинэ ээ
Нуруу алдахгүй хүн шиг амьдраарай
Эрийн тэнгэр нь эзнээ харна аа
Чимх төдий ч гомдохын шалтаггүй
Уучлаж сураарай сэтгэл гялайна
Чи би дээ тулгах гэмгүй
Эвтэй яваарай аав нь талархана
Нуух зовлонгүй үнэн амьдраарай
Нутгийн уулс нь хүүгээ түшинэ ээ
Нуруу алдахгүй хүн шиг амьдраарай
Эрийн тэнгэр нь эзнээ харна аа
Өрөөлийн дунд буруу санаагүй
Өөдрөг яваарай үйлс нь бүтнэ
Өнө хожмоо эргэх нүгэлгүй
Зөв л яваарай үрс нь жаргана аа
Нуух зовлонгүй үнэн амьдраарай
Нутгийн уулс нь хүүгээ түшинэ ээ
Нуруу алдахгүй хүн шиг амьдраарай
Эрийн тэнгэр нь эзнээ харна аа
Нуух зовлонгүй үнэн амьдраарай
Нутгийн уулс нь хүүгээ түшинэ ээ
Нуруу алдахгүй хүн шиг амьдраарай
Эрийн тэнгэр нь эзнээ харна аа

