gantulga ehiin aldar şarkı sözleri

Сансар огторгуйг тольдон харж Сар сарыг тоолон хүлээсээр Шүүдэр гялалзах өглөөн наран Мишээн баясаж угтахад тэвэрсэн Ээжийн минь бүүвэйн дууны аясаар Энэхэн орчлон амгалан нойрсдог Энхрийлэн хайрлах сэтгэлийнх нь утсаар нь Эх дэлхий хүй холбон дэлгэрдэг Цээлхэн яруу эгшиг дуунд чинь Цэцэгс найган салхи нь бүжсээр Цэл залуу насны дурлалыг хөгөлж Үүрдийн амьдралаа хайраар жаргаасан Хань минь чиний хайрын мишээлээр Хан хорвоогийн үрс нь баясдаг Хатууг зөөллөх сэтгэлийнх нь хур усаар нь Газар дэлхий уяран сэргэдэг Ариун нандин эх хүний хайрыг Алдарт өргөн магтан дуулъя Амьтай бүхэн эхээс төрдөг орчлонд Алдрыг тань мөнхлөн дуулъя ээжээ Хүн бүрийн зүрх нь эхийн хайраар Хөрст дэлхийд цохилж амьдардаг Хүн бүр зүрхэндээ ээжийнхээ хайрыг Магтан дуулах орчлон хорвоо Хүн бүрийн зүрх нь эхийн хайраар Хөрст дэлхийд цохилж амьдардаг Хүн бүр зүрхэндээ ээжийнхээ хайрыг Магтан дуулах орчлон хорвоо
Sanatçı: Gantulga
Türü: Belirtilmemiş
Ajans/Yapımcı: Belirtilmemiş
Şarkı Süresi: 3:43
Toplam: kayıtlı şarkı sözü
Gantulga hakkında bilgi girilmemiş.

Fotoğrafı